• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шотланд тусгаар тогтнох эсэх тухай дахин олон нийтийн санал асуулга явуулахыг хүслээ

CRI       (GMT+08:00) 2017-03-14 10:01:20

Их Британийн Шотландын засгийн газрын тэргүүн сайд Никола Старжен 13-нд Эдинбургт хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, Шотланд 2018 оны намраас 2019 оны хавар хүртэлх хугацаанд тусгаар тогтнох эсэх тухай дахин олон нийтийн санал асуулга явуулахыг хүсэж байна гэжээ.

Никола Старжен хэлэхдээ, Шотланд одоо яг маш чухал салаа зам дээр ирээд байна. Их Британийг даган "Европын холбооноос салах" уу эсвэл тусгаар тогтносон улс болж Европ тивийн хамтын зах зээлийг эрэлхийлэх үү гэсэн сонголт хийх хэрэгтэй болоод байна гэжээ.

Старжен олон нийтийн санал асуулга явуулах хугацааг дэвшүүлсний дараа Их Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, 2014 онд Шотланд олон нийтийн санал асуулга хийсэн үр дүн маш тодорхой юм. Даруй Шотландын олонх хүмүүс хоёрдох удаа тусгаар тогтнох тухай санал асуулга хийхийг хүсэхгүй байна, ингэх нь улс орныг хагалан бутрааж, эдийн засгийн хөгжилд тогтворгүй хүчин зүйл нэмэгдүүлэх болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе