• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египетийн экс ерөнхийлөгчийг суллахыг зөвшөөрөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-14 10:06:44

Египетийн албаны хэвлэл "Аль Ахрам" сонины мэдээлснээр, Египетийн ерөнхий прокурор экс ерөнхийлөгч Хосни Мубаракийг суллах захирамжид гарын үсэг зурснаар өдгөө 88 настай Мубарак ойрын үед эрх чөлөөтэй болох боломжтой байна.

Египетийн прокурор, энэ сарын эхээр жагсагчдыг хядсан тухай давж заалдах дээд шүүхийн шүүгдсэн үр дүнг үндэслэж дээрх захирамжийг гаргасан юм. 3-р сарын 2-нд Египетийн давж заалдах дээд шүүх ерөнхийлөгч асан Хосни Мубарак 2011 онд жагсагчдыг хөнөөсөнтэй холбогдсон хэргээр эцсийн шүүн таслалт хийж, урт хугацаанд маргалдсаны эцэст түүнийг цагаатгах шийдвэр гаргав.

Мубаракийн өмгөөлөгч Фарид Ель-Деебийн мэдээлснээр, Египетийн авилгатай тэмцэх байгууллага Мубаракийн асуудлаар үргэлжлэн шалгалт хийж буй учраас түүний гадагш аялахыг хориглох бөгөөд түүний хөрөнгийг битүүмжилсэн хэвээр байлгах юм байна. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе