• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 хүний тушаалаас огцрох өргөдлөөс татгалзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-14 16:44:37

БНСУ-ын ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж буй төрийн хэргийн ерөнхий сайд Хван Кё Ан 14-нд ерөнхийлөгчийн туслах албан тушаалтан байсан 12 хүний албан тушаалаас огцрох өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.

13-нд Хөх ордонд нарийн бичгийн дарга Хан Гван Ок, Үндэсний аюулгүйн хамгаалалтын газрын дарга Ким Кван Жинийг багтаасан ерөнхийлөгчийн туслах албан тушаалын 12 хүн улс төр, журмын үүрэг хариуцлагын дагуу нийтээрээ албан тушаалаасаа огцрох өргөдөл өгөв.

Хван Кё Ан 14-нд төв засгийн газрын Сөүл дэх төв байранд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, аюулгүйн хамгаалалт болон эдийн засгийн хүнд байдлаас болж төр засгийн удирдагчдын орон байр хоосон болох, мөн шийдэгдээгүй асуудлуудыг сайтар зохицуулахын тулд тэрээр албан тушаалаас огцрох өргөдлийг хүлээн авахаас татгалзсан юм гэв.

Эдгээр өргөдлийг хүлээж авахаас татгалзсан нь улс төрийн тогтвортой байдлыг баталгаажуулахын төлөө юм гэж БНСУ-ын хэвлэлийнхэн үзэж байна. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе