• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Казакстан хоёр орон аялал жуулчлалын хамтын ажиллагаа өрнүүлж байна

China.com       (GMT+08:00) 2017-03-15 10:35:18
14-нд Хятадын Шинжаан болон Казаскстаны зүүн Казакстан мужийн аялал жуулчлалын 40 гаруй байгууллага Шинжааны Жимнай сяньд хуралдаж, хоёр талын аялал жуулчлалын эх баялгийг сурталчилж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар судлан ярилцлаа.

Мөн өдөр болсон Хятадын Шинжааны Алтай тойрог болон Казакстаны Зүүн Казакстан мужийн сурталчилгааны хуралд Зүүн Казакстан мужийн гадаадтай харилцах газрын дарга Саршебаев Жаслан Берликевич хэлэхдээ, энэ хурлаар Зүүн Казакстаны муж болон Шинжааны хоёр талын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. Бид Шинжааны аялал жуулчлалын салбартай гэрээ хэлэлцээрүүд байгууллаа гэжээ.

Шинжааны Канхүй олон улсын аялал жуулчлалын ХХК-ийн дэд захирал Чэн Жиньмао хэлэхдээ, тус компани Шинжааны Канасын үзэмжит бүсийг голлон сурталчилж байна. Канас нь Шинжааны аялал жуулчлалын бренд болсны хувьд Зүүн Казакстаны аялал жуулчлалын төсөлтэй нэгдвэл аялал жуулчлалын халуун шугам болох болно гэжээ.

2017 онд Хятад, Казакстан хоёр орон хамтдаа аялал жуулчлалын жилийн арга хэмжээ зохионо. /Баатар орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе