|
|
||
12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган хэлэлцэх хэргийн хөтөлбөрүүдээ бүрэн дүүрэн дуусгаад, 15-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд өндөрлөлөө. Чуулганаар засгийн газрын ажлын тайлан, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг баталжээ. Мөн иргэний хуулийн ерөнхий зүйлийн тогтоолын төслийг баталж, Хятад улсын дарга Ши Жиньпин тэргүүлэгчийн 66-р зарлигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн 13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн орон тоо болон сонгуулийн асуудлаарх шийдвэр зэрэг хуулийн бичиг баримтыг санал оруулан баталжээ.
Хаалтын ёслолыг чуулганы тэргүүлэгчдийн байнгын хэрэг эрхэлсэн дарга, гүйцэтгэх дарга, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян даргалан явууллаа.
Чуулган нь засгийн газрын ажлын тайлан, 2016 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай, 2017 оны төв болон орон нутгийн төсөв, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Дээд Шүүхийн ажлын тайлан, Дээд Прокурорын газрын ажлын тайлан зэрэг 6 тогтоолын төслийг санал оруулан баталсан байна. Мөн иргэний хуулийн ерөнхий зүйлийн тогтоолын төсөл, 13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн орон тоо, сонгуулийн асуудлаарх тогтоолын төслийг баталсан бөгөөд Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн төлөөлөгчдийг сонгох аргын төсөл, Шүй Шяньмингийн 12 дахь удаагийн БХАТИХ-ын байнгын хорооны гишүүний тушаалаасаа огцрох тухай хүсэлтийг БХАТИХ-ын байнгын хороо хүлээн авсан тухай шийдвэрийг баталжээ.
Чуулган хэлэлцэх хэргийн хөтөлбөрүүдээ дуусгасны дараа, Жан Дэжян илтгэл тавьжээ.
9 цаг 51 минутад, Жан Дэжян БНХАУ-ын 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган өндөрлөснийг зарлажээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |