• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийг санал оруулан батлав

CRI       (GMT+08:00) 2017-03-15 10:22:56

3-р сарын 15-нд, 12 дахь удаагийн БХАТИХ-ын жил тутмын сүүлийн чуулганы төлөөлөгчид иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийг дийлэнхийн саналаар баталжээ. Энэ нь Хятадын хууль дүрмийн түүхэнд иргэний хуулийн талаарх анхны хууль тогтоомж бий болж, хятадууд иргэний хуулийн шинэ цаг эринд улам ойртсоныг харуулж байна.

2838 төлөөлөгч мөн өдрийн үдээс өмнө болсон 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы хаалтад оролцсон байна. Иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийн санал оруулалтад, 2782 дэмжсэн, 30 татгалзсан, 21 түдгэлзсэн санал өгсөн байна.

Энэ удаагийн иргэний хуулийн ерөнхий зүйлийн хууль тогтоомж нь хувийн эрх ашгийг хамгаалах явдлыг онцлог болгож, иргэний хуулийг сайжруулж, иргэний үйл хэрэг, эрх ашгийг баталгаажуулахад удирдамж хангасан байна. Хятадын иргэний хуулийн "хоёр алхмаар явах" хууль тогтоомжийн дагуу, ерөнхий зүйлийн хуулийг редакторлаж дууссаны дараа цуврал эмхэтгэлийг гардан хийх болно. Эх сурвалжийн мэдээлснээр, иргэний хуулийн цуврал эмхэтгэлийн ажлыг 2016 оноос эхлүүлж, 2020 он гэхэд дуусгаж нэгдсэн иргэний хуулийг бий болгох юм байна. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе