• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Хятад Америкийн харилцаанд сэтгэл өөдрөг байна

CRI       (GMT+08:00) 2017-03-15 11:42:47

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган хаалтаа хийсний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа хүнд бэрхшээлийг даван туулж урагшилсаар ирсэн. Үүнд би сэтгэл өөдрөг байна гэжээ. Ли Кэчян хэлэхдээ, Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Ши Жиньпин дарга түүнтэй утсаар ярьж, Хятад Америкийн харилцааг хамтаар урагш хөгжүүлэхийг хоёр төрийн тэргүүн илэрхийлжээ. Одоо хоёр орны гадаад харилцааны салбар хоёр төрийн тэргүүний уулзалтын талаар хэлхээ холбоотой байна гэжээ. Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америк хоёр тал стратегийн тогтоох хүчинтэй байж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. 

Бид Хятад Америкийн харилцаанд өөдрөг сэтгэлтэй байгаа нь Хятад, Америк дипломат харилцаа тогтоогоод хэдэн арван жил болж өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой болсонд байгаа юм. Бидний хороонд санал зөрөлдөөн байна, ажил олголт, валютын ханш зэрэг асуудлаар үзэл бодол зөрүүтэй байна, аюулгүйн асуудлаар ч адил бус танилтай байна. Бид стратегийн тогтоох хүчинтэй байж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо хоёр орны гадаад харилцааны салбар хоёр төрийн тэргүүний анхны уулзалтын асуудлаар хэлхээ холбоотой байна. Хятад Америкийн харилцаа нь хоёр орны ашиг сонирхолд нөлөөлөх төдийгүй бүс нутаг дэлхийн энх тайван аюулгүй байдал, тогтвортой байдалд нөлөөлөх болно, бид түүнийг хамгаалан урагшлуулах хэрэгтэй гэжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе