• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Хятад улс дэлхийн эдийн засгийн нэмэгдлийг дайчлах чухал хүчин болно

CRI       (GMT+08:00) 2017-03-15 11:58:20

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган хаалтаа хийсний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 6.5 хувиас дээгүүр байх нь тийм хялбар хэрэг биш, энэ зорилт нь эдийн засгийн жам ёстой нийцэж байх бөгөөд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд бага бус хувь нэмэр оруулах болно гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, Хятад улс энэ онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо биелүүлбэл нэмэгдэх хэмжээ нь өнгөрсөн оныхоос бас их байх болно. Учир нь манай эдийн засгийн ерөнхий хэмжээ 74 триллион юаниас давж, 11 триллион ам.долларын үндсэн дээр нэмэгдэх явдал болно. Мөн 11 сая гаруй хүнийг ажлын байраар хангах болно. Бид ингэж хийх нь эдийн засгийн жам ёсонд нийцэж байна. Иймээс нэн их хүчээ чанар үр ашгийг дээшлүүлэх дээр анхаарал тавих болно. Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр нь бага биш юм. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хүч сул байгаа нөхцөлд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийг дайчлах чухал хүчин болох болно гэжээ.

Хятадын банк санхүүгийн эрсдэлийн асуудлаар Ли Кэчян хэлэхдээ, Хятадын банк санхүүгийн систем ерөнхийдөө аюулгүй байж, системийн чанартай эрсдэл үүсэхгүй юм. Эдийн засгийн дунд өндөр эргэлтэд Хятад улс хамгаалалтын бүсээ чангалж, эрсдэлийг бий болгохгүй юм. Мөн бүс нутгийн чанартай буюу системийн чанартай эрсдэл бий болохгүй юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе