• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мобайл банкны үйлчилгээний хэмжээ 48 их наяд 870 тэрбум юаньд хүрэв

CRI       (GMT+08:00) 2017-03-15 16:07:50

Интернет сүлжээний судалгааны байгууллага "Analysis International" компанийн саяхан гаргасан тайлангаас үзвэл, 2016 оны 4-р улиралд Хятадын Мобайл банкны үйлчилгээний хэмжээ 48 их наяд 870 тэрбум юаньд хүрсэн буюу 3-р улирлаас 10.2 хувиар нэмэгдэв.

Тус байгууллагын мэдээлснээр, 2016 оны 4-р улиралд Хятадын Мобайл банкны үйлчилгээний хэмжээ 3-р улирлаас удааширсан хэдий ч өсөлт түргэн хэвээр байна. Мобайл банк нь худалдааны банкнуудын үйлчилгээний гол суваг болж, хэрэглэгчдийн тоо, үйлчилгээний хэмжээ тогтвортой нэмэгдэж байна.

Шинэ бүтээгдэхүүний хувьд 2016 оны 4-р улиралд зарим худалдааны банк хөрөнгө оруулалтын ухаалаг зөвлөхийн үйлчилгээ гаргаж хэтийн төлөв сайн байна. Том оврын худалдааны банкнууд уг үйлчилгээг хөгжүүлэх талаар хэрэглэгч, үйлчилгээний цэг олон зэрэг давуу талтай хэдий ч өрсөлдөөн сорилт мөн багагүй тулгарч байна. Жишээлбэл тоо хэмжээний хуримтлал дутмаг, ажил төрөл технологийн стандарт тогтоогдоогүй, банк санхүүгийн хяналт хүрэлцэхгүй зэрэг асуудал оршиж байна. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе