|
|
||
Хятадын үндэсний дээд эрхт байгууллага – БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 15-нд Бээжин хотноо өндөрлөв. Дараа нь болсон хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Ли Кэчян дотоод, гадаад харилцааны халуун цэгийн асуудлаар сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулав. Ли Кэчян, Хятадын эдийн засгийн өсөлт өндөр хурдтай хэвээр байж, дэлхийн эдийн засагт үзүүлэх хувь нэмэр их байх болно. Дэлхийн даяаршилд зарим хүн эргэлзэж, зарим талаар ухралттай учирч буй хэдий ч Ли Кэчян эдийн засгийн даяаршлыг баталгаажуулах, чөлөөт худалдааг дэмжих Хятадын хэлбэрэлтгүй байр суурийг дахин нотлов. Тэрээр онцлохдоо, чөлөөт худалдаанд ашигтай бүх зүйлд Хятад улс оролцох бөгөөд дэмжиж, Хятад улс нээлттэй байр сууриар даяаршлын боломжийг ашиглан, ямар ч өрсөлдөөн сорилтод бүгд оролцох болно гэв.
Дэлхийн 2-р том эдийн засгийн цогц болсны хувьд, Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь болгон төсөөлөв. Энэ зорилт дор биш гэж Ли Кэчян үзэж буй бөгөөд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд багагүй хувь нэмэр үзүүлэх болно гэж амласан байна.
"Энэ онд Хятад улс эдийн засгийн өсөлтийн зорилтоо биелүүлэх юм бол нэмэгдлийн нийт хэмжээ өнгөрсөн жилээс их байх болно. Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 74 их наяд юаниас давсан гэдэг нь 11 их наяд ам.долларын үндсэн дэх өсөлт гэсэн үг. Мөн 11 сая илүү хүнийг ажлаар хангахыг дайчлах болно. Энэ нь эдийн засгийн жам ёсонд нийцэж буй бөгөөд чанар үр ашгийг дээшлүүлэх дээр анхаарлаа төвлөрүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр багагүй байх болно. Дэлхийн эдийн засгийн сэргэлт тааруухан буй нөхцөлд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал хүчин хэвээр байна" гэв.
Хятад улсын гадаад валютын нөөц мөн дэлхийд тэргүүлсэн хэвээр. Ли Кэчян хэлэхдээ, Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ импортын зардал болон богино хугацааны өрийг дарахад хангалттай хүрэлцээтэй бөгөөд олон улсын стандартаас хол дээгүүр байгаа юм. Мөн аж ахуйн нэгжийн хэвийн валютын хэрэглээ, оршин суугчдын гадаадад суралцах, аялан жуулчлах зэрэг зүй ёсны валютын хэрэглээг хангалттай батлах болно гэжээ. Хятад улс мөнгөний үнийг унагаах аргаар экспортоо нэмэгдүүлэхийг хүсэхгүй, мөн арилжааны дайн хийхийг ч хүсэхгүй. Юанийн ханш үндсэндээ тогтвортой байх болно хэмээн тэрээр чухалчлан хэллээ. Энэ жил Хонконг, дотор газарт "үнэт цаас"-ны нэгдсэн журам хэрэгжүүлж, дотор газрын үнэт цаасыг гадаадынхан худалдан авахыг зөвшөөрнө гэдгээ тэрээр мэдэгдлээ.
Эдийн засгийн доктор цолтой ерөнхий сайд Ли Кэчян: Хятадын эдийн засгийн байдлыг нэн урт хугацаагаар ажиглах шаардлагатай юм. Өнгөрсөн 4 жилд Хятадын эдийн засаг зүй ёсны хэмжээнд, дунд өндөр хурдаар нэмэгдэж, хот суурингуудад 50 сая гаруй ажлын байр нэмэгдүүлсэн юм. Иймээс Хятадын эдийн засгийг "хатуу газардана" гэсэн яриаг орхих хэрэгтэй хэмээн онцолжээ.
"Хятадын эдийн засгийг хатуу газардана гэдэг яриаг шууд орхихыг сүүлийн хэдэн жилийн практик гэрчиллээ. Хятадын эдийн засаг хатуу газардахгүй, урт хугацаагаар дунд хурдцаар хөгжиж, дунд өндөр төвшин уруу ахих юм" гэжээ.
Тэрээр, Хятад улсад авч хэлбэл хөгжихгүй байх нь хамгийн их эрсдэл юм. Хятад улс дунд өндөр хурдцаар хөгжих явцдаа аюулгүйн баталгааг эрчимжүүлж, гэнэтийн эрсдэл гарахаас хатуу сэрэмжлэх болно, бүс нутгийн юм уу системийн шинжтэй эрсдэл гарахгүй нь лавтай юм гэжээ.
Хятад улс хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг ахиулж байна. Ли Кэчян энэ оны Төв засгийн холбогдох бодлого, зорилтын тухай хэлэхдээ, энэ жил үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгах арга хэмжээг дулааны цахилгааны салбарт хүртэл өргөтгөнө гэсэн бөгөөд ажилчдын амьдрал ахуйг төвхнүүлэх ажлыг онцлон чухалчиллаа. Тэрээр энэ жил хот сууринд ажлын байр шинээр 11 саяар нэмэгдүүлэх зорилтын тухай хэлэхдээ, Хятад улс ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх бүрэн чадалтай. Олноор ажилгүйдэх явдал гарахгүй юм гэж батлан хэлжээ.
Сүүлийн үед, олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн даяаршлын асуудлын тухай хэлэлцэж байна. Энэ жилийн 1-р сард, Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хуралд лекц унших үеэр хэлэхдээ, Хятад улс бүх дэлхийн чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтыг эрс хэлбэрэлтгүй хөгжүүлж, нээлттэй байх явцад худалдаа, хөрөнгө оруулахыг чөлөөтэй болгож, хялбарчилж, худалдааны ивээх үзлийг ил тод эсэргүүцэх болно гэжээ. Хоёр сарын дараа, Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд энэ байр сууриа Хятадын болон гадаадын хэвлэл мэдээлэлд хандан дахин нотолжээ. Тэрээр хэлэхдээ, үүд хаалгаа хаах нь асуудлыг зохицуулж чадахгүй юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн маш олон улс орны адил даяаршлын үр өгөөжийг хүртэж буй улс юм. Үүний нэг гол учир шалтгаан бол Хятад улс нээлттэй байхыг эрс шуурхай баримталсаар ирсэн юм. Хятад улс юуны өмнө өөрийн ажлаа сайн хийх ёстой. Гэвч үүд хаалгаа хаах нь өөрийн ажлаа ч сайн хийж чадахгүй. Иймээс бидний нээлттэй байгаа хаалга улам их нээлттэй байх болно. Бид нэгэнт тохиролцоонд хүрсэн буюу тохиролцоонд хүрэх эрмэлзэлтэй байгаа зарим бүс нутгийн худалдаанд нээлттэй байр суурьтай байна. Үүнийг амжилтад хүргэхийг ч хүсэж байна гэжээ. Хятад улс ерөөс худалдааны ашигтай балансыг зориуд хөөцөлдөхгүй, худалдаа тэнцвэртэй байхыг хүсэж байна гэж тэрээр бас онцолжээ.
Ли Кэчян сэтгүүлчийн асуусан асуултад хариулах үеэр Хятад Америк хоёр орны гадаад харилцааны салбар хоёр орны тэргүүнүүд уулзах зэрэг асуудлаар харилцан холбоотой байгаа чухал мэдээг хэлсэн юм. Тэрээр, Хятад Америк өдгөө, ажлын байрыг нэмэгдүүлэх, валютын ханш зэрэг асуудлаар санал өөр, мөн аюулгүйн асуудлаар байр суурь өөр боловч Хятадын тал Хятад Америкийн харилцааны ирээдүйд өөдрөг байр суурьтай байна гэж онцолжээ.
Хятад Америкийн харилцаа нь хоёр орны ашиг сонирхолд нөлөөлөх төдийгүй бүс нутаг дэлхийн энх тайван аюулгүй байдал, тогтвортой байдалд нөлөөлөх болно гэж би бодож байна. Бид стратегийн тогтоох хүчинтэй байж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид хэлэлцээ хийдэг л юм бол нийтлэг ойлголтод хүрч чадна, түр цаг нийтлэг ойлголтод хүрч чадахгүй ч гэсэн санал зөрөлдөөнөө нөөцөлж болно. Хамтын ашиг сонирхлоо өргөтгөж, санал зөрөлдөөнөө багасгах нь ухаантай хүмүүсийн авах арга болох юм гэжээ.
Хятад улсын хамгийн том хөрш ОХУ-тай харилцах харилцааны тухай ярих үед Ли Кэчян энэ оны эхний 2 сарын Хятад, Оросын худалдааны хэмжээ ихээр нэмэгдсэнийг анхааруулсан байна. Энэ нь Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нөөц хүч их байж, харилцан нөхвөрлөх хүчээр хүчирхэг байж, хоёр талын тохиролцсон эдийн засаг худалдаа харилцааны зорилтыг биелүүлж чадна гэж тэрээр үзсэн байна.
Тэрээр хэвлэлийн бага хурал дээр бас Европын холбоотой хөрөнгө оруулах хэлэлцээгээ түргэтгэх гэж Хятадын дэвшүүлсэн саналд идэвхтэй хариу тусгал гарахыг хүссэн байна.
Зүүн хойд Азийн байдлын талаар олон орны хэвлэл мэдээлэл анхаарал хандуулж байлаа. Ли Кэчян Японы сэтгүүлчийн асуусан холбогдох асуултад хариулах үеэр Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдал, яриа хэлцлээр асуудлаа зохицуулах гэсэн байр суурь баримтлахыг дахин нотолжээ.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн үед Солонгосын хойг тэрчлэн Зүүн хойд Азийн бүс нутагт хурцадмал байдал бий болж, цаашлаад мөргөлдөөн бий болж холбогдох талуудыг бүгд хохироож магадгүй байдал гарч байна. Талууд хамтаар хүчин чармайлт гаргаж, хурцадмал байдлыг намжааж, яриа хэлцлийн замд дахин буцан ирж, асуудлыг эцэслэн зохицуулахыг бид хүсэж байна. Үнэндээ бол хэн ч гэрийнхээ үүдэнд өдөр бүр маргаан дэгдээгээд байхыг хүсэхгүй юм гэжээ.
Энэхүү хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Ли Кэчян дотоод гадаадын сэтгүүлчийн асуусан 18 асуултад хариулт өгсөн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |