• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн асуудлаар үг хэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-15 15:17:55

15-нд болсон хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Солонгосын хойгийн асуудалтай холбогдуулж, "Солонгосын хойгийн асуудлаарх Хятад улсын байр суурь тодорхой бөгөөд хэлбэрэлтгүй юм. Тухайлбал уг бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгож, энх тайван тогтвортой байдлыг нь хамгаалан, яриа хэлцлээр асуудлыг зохицуулах зэргийг баримтлах явдал болно. Хятад улс бол цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг тууштай хамгаалагч мөн. Сүүлийн үед Солонгосын хойг, тэрчлэн зүүн хойд Азийн бүсийн байдал хурцадсан. Мэдээж, хурцадмал байдлаас мөргөлдөөн үүсэж мэдэх бөгөөд энэ нь холбогдох талуудад бүгдэд нь хохирол авчирна. Тиймээс талууд хамтаар чармайж, хурцадмал байдлыг намдааж, яриа хэлцлийн ширээнд эргэн сууж, асуудлыг эцэслэн шийдэхийг бид хүсэж байна. Хэн ч өөрийн орныхоо ойр хавьд амар тайван бус байхыг хүсэхгүй" гэв.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе