• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

10 сая өрх нийтийн түрээсийн орон сууцанд оржээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-15 15:19:59

2016 оны эцсийн байдлаар 10 сая гаруй айл өрх нийтийн түрээсийн орон сууцанд орсон бол 2017 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу 6 сая орон сууц дахин шинээр байгуулна гэж Хятадын Орон сууц хот байгуулалтын яамны сайд Чэнь Жэнгао 15-нд хэллээ.

"зарим оршин суугчид амины орон сууц авах эдийн засгийн нөхцөл боломжгүй мөртлөө нийтийн түрээсийн орон сууцанд орох болзол хангахгүй байгаа" асуудалд чиглүүлэн Чэнь Жэнгао хэлэхдээ, энэхүү асуудлыг зохицуулахын тулд Бээжин, Шанхай зэрэг том хотууд шинэ арга хэмжээ авч байна. Бээжин хотын хувьд амины орон сууц байгуулж одоо 60 мянган орон сууцыг хүлээлгэн өгсөн. Харин Шанхай хот 89 мянган нийтийн орон сууц байгуулсан. Миний бодлоор Бээжин, Шанхай зэрэг том хотуудын авсан арга хэмжээ нь бусад хотуудад үлгэр жишээ болох ёстой гэв.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе