| |
|
|||||||||
|
||

15-нд Х-9081 дугаарын ачааны галт тэрэг БНХАУ-ын Шиньжяны Өрөмч хотоос Казакстаны Алм-Ата хотыг чиглэн хөдлөв. Энэ бол тус чиглэлийн галт тэрэгний Өрөмчийн төв 2016 оны 5-р сард ашиглалтад орсноос хойш аялж буй 200 дахь удаагийн галт тэрэг юм.

Төв Европ-Төв Ази чиглэлийн галт тэрэгний Өрөмчийн төв ашиглалтад орсноос хойш Шиньжяны баруун тийш зорчих бараа тээврийн галт тэрэгний тоо сар дараалан нэмэгдэж, 2016 оны 11-р сараас эхлэн өдөрт нэг зорчдог болсон бол 2017 оны 2-р сарын 25-нд Хоргос боомтоор нэвтрэх шинэ төмөр зам ашиглалтад орсны дараа тээвэрлэх хугацааг богиносгон, бизнес эрхлэгчдэд тус дөхөм болсон байна. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |