• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн эдийн засгийн интегралчлалыг дэмжихээ Хятад улс дахин нотлов

CRI       (GMT+08:00) 2017-03-16 10:03:22

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын тухай дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 3-р сарын 15-нд Чилийн тэнгисийн эргийн Вина Дел Март хотод хаалтаа хийлээ. Хуралд оролцсон Хятадын засгийн газрын Латин Америкийн үйл хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч элчин сайд Ин Хэнмин хэлсэн үгэндээ: Хятад улс дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болох хүнд үүргийг зоригтой хүлээн авч, нээлттэй үзэл бодол, бүтээлч үйл ажиллагаа, нягт хамтын ажиллагаагаар бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын үйл явцыг ахиулж, нээлттэй, багтаамжтай, харилцан холбоотой хөгжлийн замаар хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх болно гэжээ.

Ин Хэнмин: Одоо дэлхий эдийн засгийн сэргэлт саарч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч хүрэлцэхгүй байна. Ивээх үзэл, даяаршлын үзэлтэй сөрөг урсгал толгой өндийж байна. Дэлхийн худалдааны өсөлт 5 жил дараалан дэлхийн эдийн засгийн өсөлтөөс доогуур байна. Ази, Номхон далайн бүс нутаг бол дэлхийн хамгийн их амьжиргааны хүч, өсөлтийн нөөцтэй бүс нутгийн нэг юм. Дэлхий нийтээрээ Ази, Номхон далайн бүс нутгийн дэлхийн эдийн засгийн шинэ өсөлтийг дайчлан хөгжүүлэхийг хүсэж байна. Шинэ байдал, шинэ сорилтод Хятад улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлж байна. Үүнд: Нэгт, эдийн засгийн даяаршлын үйл явцыг эрс дэмжих. Хоёрт, ямарваа хэлбэрийн худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх. Гуравт, Ази Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүс байгуулах үйл явцыг ахиулах. Дөрөвт, бүс нутгийн дэд бүтцээр харилцан түншлэхийг ахиулах эдгээр болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе