• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Саудын Арабын хаантай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 20:33:22

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Саудын Арабын хаан Салман Бин Абдулазиз Аль Саудтай уулзав.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс Саудын Арабтай улс төрийн итгэлцлийн суурь бат бэх, ажил хэрэгч хамтын ажиллагаа өндөр амжилтанд хүрсэн гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс Саудын Араб зэрэг орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тогтвортой байдлыг баталгаажуулан, улс орнуудад тулгарч буй өрсөлдөөн сорилтыг зохицуулж, дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг хамгаалан, хөгжил хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.

Салман хэлэхдээ, Саудын Араб Хятад улсын найрамдал урт удаан түүхтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааны нийтлэг ойлголцол өргөн юм. Хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе