• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн Юй Юаньтань цэцэрлэгт хүрээлэнд Сакура цэцгийн наадам болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 11:13:06

Бээжингийн Юй Юаньтань цэцэрлэгт хүрээлэнгийн Сакура цэцгийн 29-р наадам 17-нд нээгдлээ. Өдгөө 2400 гаруй Сакура цэцэглээд байна. Уг наадам нэг сар хэртэй үргэлжилнэ. Энэ онд тус цэцэрлэгт хүрээлэнгийн Сакура цэцэг 15 жилийн хугацаанд хамгийн эрт дэлгэрсэн байна. Энэ оноос эхэлж цэцгийн модонд авирах, мөчрийг нь хугалах зэрэг бүдүүлэг үйлдлийг торгохоор болжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд Сакура цэцэг ургуулаад 40 жилийн нүүр үзэж байна. Өдгөө 30 гаруй төрлийн 2400 Сакура цэцэг ургаж, Хятадын умард нутаг дахь Сакура цэцгийн хамгийн том хүрээлэн болоод байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе