• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" байгуулалтад 420 тэрбум ам.долларын санхүүжилт хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 11:15:23

Хятадын Экспортийн итгэмжийн зээлийн даатгалын компанийн 16-нд нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 2013 оноос 2017 оны 1-р сар хүртэл Хятадын итгэмжийн зээлийн даатгалын компани "нэг бүс нэг зам" байгуулалтын зам дагуух орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 423 тэрбум 100 сая ам.долларт хүрч, зардал төлбөрийн хэмжээ 1 тэрбум 600 сая ам.доллароос давжээ. Үүнд, 2016 онд зам дагуух орнуудын 303 төслийг санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 113 тэрбум 310 сая ам.долларт хүрчээ.

Хятадын итгэмжийн зээлийн даатгалын компаниас мэдээлснээр, 2013 оноос хойш тус компани Пакистаны Давуд салхины эрчим хүч, төв Азийн байгалийн хийн хоолой, Туркийн Анкара – Истанбул хүрэх хурдны төмөр зам зэрэг 1061 чухал төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, мөн зам тээвэр, нефтийн тоног төхөөрөмж, эрчим хүчний төсөл, барилга байгуулалт, мэдээлэ л холбооны тоног төхөөрөмж зэрэг салбаруудыг хамарчээ.
 
Дэд бүтцийн байгуулалт нь "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар бөгөөд зам дагуух орнууд болон ард түмэнд үр өгөөж хүртээх чухал баталгаа юм. Хятадын итгэмжийн зээлийн даатгалын компани Хятад болон зам дагуух орнуудтай хамтран ажиллаж, Европ Азийн шинэ эх газрын гүүр, Хятад-Төв Ази-Баруун Ази, Хятад-Хятад Энэтхэгийн хойг зэрэг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны 6 том хонгилыг байгуулж, зам дагуух орнуудын дэд бүтцийн байгуулалтыг үр ашигтай дэмжсэн байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе