• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс төрийн арга барилаар цөмийн зэвсэг түгээн дэлгэрэхээс сэргийлэхийг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 14:50:33
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жэ-и 16-нд аюулгүйн зөвлөлд хэлэхдээ, олон талт үзлийг баримталж, улс төр, дипломат арга барилаар цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах шаардлагатай юм гэжээ.
  
Аюулгүйн зөвлөл мөн өдөр хуралдаж, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх комиссын ажилд хяналт шалгалт хийсэн байна. Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх бүс нутгийн халуун цэгийн асуудлаар Лю Жэ-и хэлсэн үгэндээ, байдлыг хурцатгах арга хэмжээ авах нь зөвхөн мөргөлдөөнийг улам даамжруулж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх болно. Иймээс талууд эрхбиш Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байхыг биелүүлж, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, яриа хэлэлцээгээр асуудлыг зохицуулан, хурцадмал байдлыг намжаах шаардлагатай юм. Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээр хялбархан ирсэн биш, холбогдох талууд улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, амлалтаа журамлан, бүх талын хэлэлцээрийг тогтвортой урагшлуулах хэрэгтэй юм гэжээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе