|
|
||
3-р сарын 17-ны өдөр, монгол мэдээ мэдээллийн "Сансар" AПП ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлэх ёслолын ажиллагаа ӨМӨЗО-ны төв Хөх хотод зохион байгуулагдлаа.
"Сансар" AПП нь Синьхуа агентлагийн Өвөр монгол дахь салбар болон ӨМӨЗО-ны Үндэстний Хэрэг Эрхлэх Зөвлөлөөс хамтран бий болгож, Синьхуа монгол сүлжээнээс эрхлэн гүйцэтгэж байгаа хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл болж байна. Үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгээр хэрэглэгчдэд хүрэх энэхүү AПП нь Синьхуа агентлагийн мэдээ мэдээллийн баялагт суурилан дэлхий дахинд яг одоо болж байгаа үйл явдлын тухай мэдээлэл, монгол нутгийн сонин сайхан, мөн улс төр, эдийн засаг, соёл боловсрол, нийгэм амьдрал, эрүүл мэнд, найр наадам гэх мэт бүх талын мэдээ мэдээллийг видео, аудиогоор мөн бичгээр болон зурган хэлбэрээр цаг тухайд нь хүргэх болно.
"Сансар" AПП ашиглалтад орсноор ӨМӨЗО хийгээд Хятадын бусад муж ӨЗО-д тархан суурьшиж буй өргөн олон монгол хэрэглэгчдэд өөрийн үндэстний үг хэл үсэг бичгээрээ мэдээ мэдээлэл авах бас нэгэн сайхан боломжийг хангаж өгөх төдийгүй онцгойлон хил хязгаарын харилцаа холбоо нэвтрэхэд амаргүй бүс нутгийн малчин түмэнд нам төрийн дуу хоолойг дамжуулж, нам засгаас хэрэгжиж буй иргэдийн амьжиргаанд туслах төрийн бодлогыг дор нь ухуулан сурталчилж, хил хязгаар орны үндэстнүүдийн иргэдийн эе зохицлыг дэмжих үүрэг гүйцэтгэх юм. Мөн Синьхуа агентлагийн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үндэстний орон дахь бүрхэц хийгээд нэр нөлөөг улам өргөтгөх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |