• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй Ли Че-мюн ТНААД байрлуулахыг цуцлахыг уриаллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-18 16:15:00
БНСУ-ын Сеонг Нам хотын дарга Ли Че-мюн 17-нд БНСУ-ын хамгийн том сөрөг нам Минжү намын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хүмүүстэй хамт телевизийн мэтгэлцээнд оролцохдоо БНСУ-д ТНААД систем байрлуулахыг цуцлахыг уриаллаа.

Минжү намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй дөрвөн хүн телевизүүдийн халз мэтгэлцээнд оролцжээ.

Ли Че-мюн мэтгэлцээний үеэр хэлэхдээ, БНСУ болон Америк ТНААД систем байрлуулахыг эсэргүүцэж байна гэжээ. Уг системийг байрлуулах нь дайны эрсдэлийг нэмэгдүүлж, БНСУ-ыг дайралтын объект болгож, аюулд нүүрлүүлж байна гэж тэрээр үзлээ. БНСУ ТНААД систем байрлуулахаа цуцалж, ТНААД байрлуулснаас болж БНСУ Хятадын харилцаанд, ялангуяа эдийн засгийн харилцаанд нөлөөлөхөөс зайлсхийх ёстой гэжээ.

Намын дарга асан Мүн Жэй Ин хэлэхдээ, ТНААД системийн асуудлыг ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинэ засгийн газарт өгч хэлэлцүүлэх ёстой. Байрлуулах төлөвлөгөөг парламентад өргөн барьж нухацтай хэлэлцүүлж шийдэх ёстой гэжээ. /Баатар орчуулав/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе