• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинээр хөгжиж буй зах зээл дэлхийн эдийн засагт 70 хувиас дээш хувь нэмэр оруулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-18 16:23:31

18-ны өдөр ОУВС-ийн ерөнхий захирлын орлогч Жан Тао "дэлхийн эдийн засгийн өсөлтөд өөдрөг эерэг шинж тэмдэг гарч байгаа нь шинээр хөгжиж буй зах зээл мөн л өсөлтийн чухал хүчин болж байна. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж байгаа хувь нэмэр 70 хувиас давж, ялангуяа Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлэн тэргүүлсэн хэвээр байна" гэж хэлжээ.
Мөн өдөр зохион явуулсан "2017 Хятадын хөгжлийн чуулга уулзалт" эдийн засгийн дээд уулзалтын үеэр Жан Тао дээрх үгээ хэлсэн юм. Жан Тао 2016 оны 8-р сард Жүминээс ОУВС-ийн ерөнхий захирлын орлогчийн ажлыг авснаас хойш анх удаагаа Хятадын хөгжлийн чуулга уулзалтад оролцож байгаа нь энэ юм.

Жан Тао хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хүчин чангарч, энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.4, ирэх оны өсөлтийг 3.6 хувьд тус тус хүргэхээр Олон улсын валютын сан таамаглаж байна гэжээ.

Төрийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу, Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн зохион явуулсан "Хятад улс хийгээд дэлхий: Эдийн засгийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт" уриан дор болж байгаа "2017 Хятадын хөгжлийн чуулга уулзалт" 3-р сарын 18-20-ны өдрүүдэд Бээжинд болж байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе