• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бө-Аогийн Азийн чуулга уулзалт"-ын 2017 оны ээлжит хурал болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-19 16:32:20

"Бө-Аогийн Азийн чуулга уулзалт"-ын 2017 оны ээлжит чуулган 23-26-нд Хайнаны Бө-Ао-д "Даяаршил, чөлөөт худалдааны ирээдүйд хандах" уриан дор зохиогдоно. Эх сурвалжаас үзвэл, чуулганд оролцох 1727 төлөөлөгчдийн 299 нь засгийн газрын төлөөлөгч, 162 нь судлаач, 1266 нь аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид юм. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдөөс дэлхийн топ 500 аж ахуйн нэгжүүдийн 32 захирал оролцох юм. Мөн дэлхийн 31 орон, бүс нутгийн 195 хэвлэл мэдээллийн 1000 гаруй сэтгүүлч уг чуулга уулзалтад оролцох гэж байна.

"Бө-Аогийн Азийн чуулга уулзалт"-ын 2017 оны ээлжит чуулганаар даярчлал, өсөлт, өөрчлөлт, шинэ эдийн засаг зэрэг чиглэлээр 42 форум, 12 хаалтай хурал зохиож, макро эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт хийх, технологийн шинэчлэл, улс төрийн аюулгүй байдал, нийгмийн болон амьжиргааны хүрээг хамрах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Webvideo
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе