• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Америкийн төрийн нарийн бичгийн даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-19 15:33:12
Хятадын ГХ-ны сайд Ван И 18-нд Бээжин хотноо айлчилж буй Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой хэлэлцээ хийв.

Ван И Тиллерсоны Хятад улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд ажилласнаас хойш Хятад, Америкийн харилцаа идэвхтэй хандлага руу шилжин хөгжиж байна. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Трамп нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнийг сайтар зохицуулж, шинэ эрин үеийн Хятад, Америкийн харилцааг эрүүл тогтвортойгоор хөгжүүлж, хоёр ард түмэн, хүн төрөлхтөнд үр өгөөж хүртээхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Хоёр тал хэлхээ холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, дараачийн шатны хоёр тэргүүн, олон давхаргын солилцоог амжилттай үр дүнд хүрэхийг баталгаажуулах ёстой. Хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, гадаад харилцаа, эдийн засаг худалдаа, цэрэг, хууль сахиулах, хүмүүнлэг зэрэг өндөр дээд хэмжээний болон бүх шатны солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой гэж Ван И онцлов.

Тиллерсон: Америе, Хятад дипломат харилцаа тогтоосноос хойших 40 шахам жилийн турш хоёр орны харилцаа асар их амжилтад хүрэв. Олон улсын байдалд тасралтгүй өөрчлөлт гарч буй нөхцөлд хоёр тал солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Хятад улстай хамт хоёр тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу "нэг Хятад"-ын бодлогыг баримталж, харилцан сөргөлдөхгүй, бие биеэ хүндэтгэн, хамт ашиг олох үзэл баримтлалын дагуу олон салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн Америк, Хятадын харилцааг өргөжүүлэхэд Америкийн тал бэлэн байна гэжээ.

Хоёр тал мөн Солонгосын хойгийн байдал, харилцан сонирхож буй бусад асуудлаар санал бодлоо солилцов. Америк БНСУ-д "THAAD" систем байрлуулахыг Хятад улс эсэргүүцэж буйг Ван И дахин илэрхийлжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе