• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд ба Зүүн өмнөд Азийн орнуудын үзэсгэлэн худалдаа болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-20 16:51:06

6-р сарын 12-18-нд Хятадын Юнь Нань мужийн Күнь Мин хотод өмнөд ба Зүүн өмнөд Азийн орнуудын үзэсгэлэн худалдаа хөрөнгө оруулалт худалдааны семинар болно. 3-р сарын 20-нд, тус семинарыг зохион байгуулагчдын зүгээс Бээжинд танилцуулга хийв.

Зохион байгуулагчдын танилцуулснаар, энэ удаагийн семинар "хамтдаа шинэ боломж, шинэ хөгжлийг хайя" уриан дор болох ба өмнөд, зүүн өмнөд Азийн орнуудын худалдаа үзэсгэлэн, Хятад хийгээд өмнөд, зүүн өмнөд Азийн орнууд хоорондын хамтын ажиллагааг урагшлуулах семинарыг гол болгож, олон талт гадаад харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, нийгэм соёлын солилцооны чухал индрийн үүргийг гүйцэд бадруулахаар хичээж, Хятад хийгээд өмнөд, зүүн өмнөд Азийн орнууд бодлогоороо холбогдох, дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох, шуурхай худалдаа солилцоо, хөрөнгө мөнгөний уялдаа холбоо, иргэд хоорондын харилцаа холбоо зэргийг гүнзгийрүүлж, "нэг бүс нэг зам" дагуух орнууд болон бүс нутаг хамтдаа худалдаа эрхлэх, хамтдаа байгуулах, хамтаар хуваалцан, хамтран ажиллах зэргийг хүчтэй урагшлуулах юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе