• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн асуудлаар ухаалаг сонголт хийх ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-20 19:05:14

Хятадын ГХЯ-ны сайд Ван И 20-ны өдөр Бээжин хотноо болж буй Хятадын хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтын 2017 оны жил тутмын хуралд оролцож хэлсэн үгэндээ Солонгосын хойгийн байдлын талаар хөндөж ярьсан байна.

"Сүүлийн үед Солонгосын хойгийн байдал дахин шат өгсөж, манай өмнө хоёр зүйлийн хэтийн төлөв тавигдаж байна" гэж Ван И тэмдэглээд, нэг нь сөргөлдсөн байдлыг үл хайхран шат өгсүүлж, эцсийн бүлэгт мөргөлдөөн гарах цаашлаад дайн дажин үүсэхэд хүргэх, нөгөө нь талууд тэвчээртэй байр суурь авч, уг хойгийн цөмийн асуудлыг улс төр, дипломат арга сувгаар зохицуулах замд дахин оруулах явдал юм гэлээ.

Үүнд алиных нь ашиг их, аль нь хэрэгжих боломжтой байгаа талаар ухаалаг сонголт хийхэд бэрх биш юм. Яриа хэлцэл хийх боломжтой л байвал түүнийг барьж авах ёстой. Энх тайван байдал тогтоох эрмэлзэлтэй л байвал хүчин чармайлтаа орхих ёсгүй гэж тэрээр илэрхийлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе