• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн засгийн газрын арми болон сөрөг хүчний арми ширүүн тулалджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-20 10:39:08

Синьхуа Агентлагийн мэдээ: 19-нд Сирийн засгийн газрын арми нийслэл Дамаскийн зүүн дүүрэгт хотын дүүрэг рүү түрэн орохыг оролдсон сөрөг хүчний цэрэгтэй ширүүн тулалдаж, тэднийг ухруулжээ.

Сирийн хэвлэлд мэдээлснээр, Дамаск хотын зүүн дүүрэгт байсан сөрөг хүчний цэрэг мөн өдөр хотын дүүрэг рүү дайрч, зүүн хэсгийн Жобар дүүрэг рүү орох замд байсан засгийн газрын армийн хуарангийн ойр орчимд авто машин дэлбэлжээ.

Тулалдаан өглөөнөөс орой болтол үргэлжилж, хотын дүүрэгт буун дуу сонсогдож байжээ. Эх сурвалжаас үзвэл, засгийн газрын арми Жобар дүүрэгт нэмэгдэл хүч томилж, зарим замыг хаасан байна.

\Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе