• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын алба ёсны сайт нээгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-21 17:56:50

Үндэсний "нэг бүс нэг зам" албан ёсны сайт буюу Хятадын нэг бүс нэг зам сайт(www.yidaiyilu.gov.cn) 21-нд албан ёсоор нээгдэж, сайт дээр блог, вичат ч бас нээгдлээ.

Хятадын нэг бүс нэг зам сайтыг "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын ажлыг удирдах комиссын албанаас удирдан, үндэсний мэдээллийн төвөөс голлон эрхэлж байгаа юм. Уг албан ёсны сайт мэдээлэл дамжуулах, соёл боловсролоор харилцах, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэхийг ерөнхий зорилгоо болгож, дотоод гадаадын чухал анхаарал татсан асуудалд цаг алдалгүй хариу өгч, "нэг бүс нэг зам"-ын цөм ойлголтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв оновчтой тайлбарлаж, "нэг бүс нэг зам"-тай холбоотой дотоод гадаадын бодлого, хууль дүрмийн тайлбарыг хүчин төгөлдөр нийтэлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын шинэ ахиц, шинэ үр дүнг бүх талаар бодитой танилцуулж, зам дагуух олон орны аж ахуйн нэгж, нийгмийн байгууллага болон иргэд "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход мэдээллийн үйлчилгээ болон харилцан солилцоогоор хангах юм байна.

Одоогоор уг вэб сайт хятад, англи гэсэн хоёр хувилбартай байгаа ба энэ онд багтаагаад хятад, англи, орос, франц, араб, испани зэрэг олон хэлээр ажиллаж, тэр үед дэлхийн ихэнх газар нутгийг хамрах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе