• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пак Гын Хэг шалгаж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-21 16:00:49
БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 21-ний үдээс хойш сэжигтний хувиар прокурорын байгууллагад ирж мэдүүлэг өглөө. Чин үнэнээрээ мэдүүлэг өглөө гэж тэрээр хэлсэн байна.  

Мөн өдрийн 9 цаг 15 минутад Пак Гын Хэ Сөүл хот дахь хувийн байрнаасаа хөх ордны цагдаагийн машинаар тус хотын төвд байрлах прокурорын газар иржээ. Тэрээр "иргэдээсээ хүлцэл өчиж байна. Чин үнэнээсээ мэдүүлэг өгөх болно" гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалжаас үзвэл, Пак Гын Хэ мөрдөн байцаалтын явцыг зураглахаас татгалзжээ. Тэрээр БНСУ-ын түүхэнд прокурорт дуудагдсан 4 дэхь ерөнхийлөгч юм. /Баатар орчуулав/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе