• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Иракийн удирдагчид Лалын улс бүлэглэлийг сүйрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-21 16:26:16
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 20-нд цагаан ордонд Иракийн ерөнхий сайд Хайдер Аль-Абадтай хэлэлцээ хийлээ. Хоёр орны удирдагчид Лалын улс бүлэглэл аюултай дайсан хэвээрээ байгаа ч түүнийг сүйрүүлэхэд бэлэн байна гэж илэрхийллээ.

Цагаан ордон хэлэлцээний дараа гаргасан мэдэгдэлдээ "хоёр орон түншлэлийн харилцаагаа урт хугацаа хэвээр байлгаж, терроризмыг Иракаас үндсээр нь арилгаж, Иракийн арми болон улс орны бусад бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг Трамп болон Абад зөвшөөрлөө" гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, хоёр орны удирдагчид, дан ганц цэргийн хүчээр терроризмыг туйлбартай устгах боломжгүй учир улс төр эдийн засгийн бүх талын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд Иракт багтаамжтай засгийн газар байгуулж, хоёр орны эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын харилцаа болон эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлж, соёл боловсролын хамтын ажиллагаагаа өргөтгөх шаардлагатай гэдгийг хоёр орны удирдагч ойлголоо гэжээ.

Энэ сарын 22-нд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон Вашингтонд Лалын улс бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбооны сайдын хэмжээний хурлыг даргалан хуралдуулж, Лалын улс бүлэглэлд цохилт өгөхөө эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг авч хэлэлцсэн юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе