• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг журамлан сахихыг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 10:38:45

БНАСАУ саяхан пуужингийн хөдөлгүүрийг асаан туршилт хийсэн явдалтай холбогдуулан, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак 20-нд хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүх талаар журамлан сахиж, өдөөн хатгалгын шинжтэй үйл ажиллагаанаас зайлсхийхийг БНАСАУ-аас шаардаж байна гэжээ.

Хак мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНАСАУ-ын явуулж байгаа янз бүрийн хөөргөх туршилтын үйл ажиллагаанд Гутерриш анхаарал хандуулж байгаа бөгөөд Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг журамлан сахиж, өдөөн хатгалгын шинжтэй үйл ажиллагаанаас зайлсхийж, олон улсын үүрэг хариуцлагыг бүх талаар журамлан гүйцэтгэхийг БНАСАУ-аас шаардаж байна гэжээ.
БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлагаас 19-нд мэдээлснээр, тус улс саяхан шинэ хэлбэрийн том хүчинтэй пуужингийн хөдөлгүүрийг асааж туршилт хийсэн байна.
  
БНАСАУ 2016 оны 1-р сарын 6 болон 9-р сарын 9-нд тус тус цөмийн туршилт хийсэн бөгөөд олон удаагаа баллистик пуужин хөөргөсөн юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн оны 3-р сарын 2 болон өнгөрсөн оны 11-р сарын 30-нд хоёр удаа тогтоол баталж, БНАСАУ-ын цөмийн туршилтыг зэмлэн буруушааж, цөмийн зэвсэг, пуужингийн төлөвлөгөөгөө орхихыг БНАСАУ-д шаардсан бөгөөд тус улсад хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе