• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Багдадын нэгэн захад халдлага болж 15 хүн амиа алджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-21 09:55:49

Синьхуа Агентлагийн мэдээ, Иракийн цагдаа 20-ны өдөр хэлэхдээ, нийслэл Багдадын нэгэн захад тус өдөр авто машин дэлбэрч, наанадаж 15 хүн амиа алдаж, 33 хүн шархаджээ.

Нэг цагдаа Синьхуа Агентлагийн сэтгүүлчид хэлэхдээ, Багдадын баруун өмнө дүүргийн нэг захад мөн өдрийн орой авто машины дэлбэрэлтийн халдлага гарч, одоогийн байдлаар хүүхэд бүсгүйчүүдийг багтаасан 15 хүн амиа алдаж, 33 хүн шархадсан байна гэжээ.

Өнөөг хүртэл ямар нэгэн байгууллага энэ халдлагын хэрэгт хариуцлага хүлээх гэдгээ мэдэгдээгүй.

Иракийн засгийн газрын арми мөн Мосул хотын баруун дүүрэгт хорогдож байгаа хэт даврагч "Лалын улс" бүлэглэлд цохилт өгч байна, "Лалын улс" зэвсэгт бүлэглэл засгийн газрын армийн дайралтыг эсэргүүцэхийн зэрэгцээ Иракийн бусад мужид халдлагын үйл ажиллагаа явуулж, засгийн газрын армийн хүчийг тараахаар оролдож байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе