• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

8 орны 10 нисэхийн буудлаас Америк ороход гар утаснаас том цахим аппаратыг биедээ авч явж болохгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-22 10:06:13

АНУ-ын Нутаг Дэвсгэрийн Аюулгүй Байдлын Яам 21-нд мэдэгдэл гаргаж, террористуудаас сэргийлэх зорилгоор Ойрхи дорнод, Африкийн 8 орны 10 нисэх онгоцны буудлаас шууд нислэгээр Америк ороход гар утаснаас том цахим аппаратыг биедээ авч явж болохгүй. Энэхүү мэдэгдлийг зарласан өдрөөс хэрэгжүүлж эхэллээ хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Нутаг Дэвсгэрийн Аюулгүй Байдлын Яамны мэдэгдэлд, тагнуулын мэдээг судалснаас үзвэл, сүүлийн жилүүдэд террорист байгууллагууд иргэний зорчигч тээврийн нисэх онгоц руу дайрах нь олширч байгаа бөгөөд энгийн хэрэглээний төрөл бүрийн цахим хэрэгсэлд тэсрэх төхөөрөмж угсрах зэрэг дайралтын шинэ арга барил хэрэглэдэг боллоо. АНУ аюулгүй байдлаа батлах зорилгоор энэхүү арга хэмжээг хэрэгжүүллээ гэжээ.

Йордан, Турк, Саудын Араб, Кувейт, Египет, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Марокко зэрэг орны 10 нисэх онгоцны буудлаас шууд нислэгээр Америк орох зорчигчид энгийн гар утаснаас том төрөл бүрийн компьютер, цахим ном, зургийн аппарат, DVD, тоглоомын цахим хэрэгсэл, хэвлэх олшруулах зэрэг бүх төрлийн цахим аппаратыг биедээ авч явж болохгүй, харин ачаандаа хийж тээвэрлүүлж болно хэмээн тус мэдэгдэлд тодорхой заажээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе