• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Америкийн харилцааны тухай байр сууриа тодорхойлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-22 20:39:13

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин: Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хятад улсад айлчлах үедээ, Хятад Америк мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэх үзэл баримталж, Хятад, Америкийн харилцааг шинэ гараанаас хөгжүүлэх тухай тодорхой нийтлэг ойлголтод хүрсэн юм. Энэ бол Хятад, Америк хоёр улсын харилцах зөв зам юм гэжээ.

Тэрээр: Хятад улс цаашид Америктай зөвшилцөн, ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлэн, зөрчлөө зүй зохистой шийдвэрлэн, хоёр тал, бүс нутаг болон олон улсын хэмжээний хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад, Америкийн харилцааг шинэ гараанаас улам сайн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе