• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британи "Европын холбооноос тусгаарлах" удирдамжийг батална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-22 10:30:57

Их Британиас гаднах Европын холбооны 27 орны удирдагчид 4-р сарын 29-нд онц хурал хуралдуулж, Их Британийн "Европын холбооноос тусгаарлах" тухай удирдамжийг батлах болно гэж Европын зөвлөлийн дарга Дональд Туск 21-нд мэдэгдсэн байна.

Тэрээр айлчилж очсон Японы ерөнхий сайд Шинзо Абе, Европын холбооны дарга Жан-Клодтой хийлгэсэн нэгдсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Их Британи Европын холбооноос тусгаарлахыг би хувьдаа хүсэхгүй байна. Гэвч Их Британийн олонх сонгуулийн иргэдийн шийдвэр болохоор тусгаарлах үйл явц нь Европын холбоонд учруулах нөлөөг бид заавал хамгийн дор хэмжээнд байлгахыг хичээж байна гэжээ.
Тэрээр: Их Британийн "Европоос тусгаарлах" Европын холбооны хэлэлцээрийн тэргүүн чухал ажил нь Их Британийн "Европоос тусгаарлах"-аас болсон сөрөг нөлөөнд өртсөн иргэд, компани, гишүүн орнууд тэрчлэн Европын холбооны хамтын ажиллагааны түншүүд, найзуудад боломжийн дотор тодорхой нөхцөл болзол хангах явдал юм гэжээ.

Их Британийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч 20-нд хэлэхдээ, ерөнхий сайд энэ сарын 29-нд Европын холбоонд захидал илгээж, "Лиссабоны гэрээ"-ний 50-р заалтыг албан ёсоор эхлүүлэхээ мэдэгдэж, "Европоос тусгаарлах" үйл явцаа эхлүүлнэ гэжээ.

\Ренчинсоо\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе