• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Израйль "Инновацийн иж бүрэн түншлэлийн харилцаа"-г байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-22 10:55:42

Хятад, Израйль хоёр орон "Инновацийн иж бүрэн түншлэлийн харилцаа" байгуулах тухайгаа 21-нд Бээжин хотноо мэдэгдлээ.

"БНХАУ болон Израйль улсын инновацийн иж бүрэн түншлэлийн харилцааг байгуулах тухай хамтарсан тунхаг"-т дурдахдаа, Хятад улс дэлхийн эдийн засгийн том орон болсны хувьд инновациар хөгжлийг дайчлах стратеги хэрэгжүүлж байна, Израйль улс инноваци, технологийн судалгааны талаар дэлхийд тэргүүлж байна. Хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөөц хүчин их буй бөгөөд хоёр тал харилцан хүндэтгэж, адил тэгш байх үндсэн дээр инновацийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж, хоёр орны хөгжилд хэтийн ач холбогдолтой гэв.

Уг мэдэгдлийг Израйлын ерөнхий сайд Бенжамин Нетаньяахугийн Хятадад хийсэн айлчлал өндөрлөх үеэр гаргаж, "инноваци" нь айлчлалын гол сэдэв болсон байна. Айлчлалын үеэр хоёр тал эдийн засаг, шинжлэх ухаан технологи, худалдаа, иргэний агаарын тээвэр зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.

Хятадын орчин үеийн олон улсын судлалын хүрээлэнгийн дэлхийн улс төрийн судалгааны газрын дэд дарга Чэнь Шянян, 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Израйлын харилцаа олон салбарт урагштай хөгжсөөр ирэв. Ялангуяа сүүлийн жилүүдэд засгийн газрын хооронд эдийн засаг технологийн механизм, инновацийн хамтын ажиллагааны нэгдсэн зөвлөлийн механизмыг байгуулж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн эхний ээлжийн хэлэлцээг эхлүүлж, хоёр талын харилцаан дахь инновацийн гүйцэтгэх үүрэг болон ач холбогдлыг онцолсон гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе