• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ыг дэмжин хэрэгжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-22 09:46:40

Синьхуа Агентлагийн мэдээ, Тайландын ерөнхий сайд Правут 21-ний өдөр Тайландад төрийн айчлал хийж байгаа Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертетай уулзалт хийж, хоёр тал "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ыг тал бүрээр үр ашигтай хэрэгжүүлэх чухал чанарыг онцлоод энэ онд багтаан "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын бүдүүвчийг дуусгаж дэмжин хэрэгжүүлэх болно гэж амлажээ.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хуралд Дутерте хэлэхдээ, олон орнууд Өмнөд Хятадын тэнгисийн далайн аяллын эрх чөлөө болон агаарын аяллын эрх чөлөөг хүндэтгэх ёстой. Энэ бол бүс нутгийн хөгжлийг батлах үндсэн нөхцөл болох юм гэжээ. Правут хэлэхдээ, Өмнөд Хятадын тэнгисийг энх тайван, тогтвортой хөгжлийн тэнгис болгон бүтээн байгуулах нь улс орнуудын хамгийн дээд зорилго болох юм. Зөвхөн ингэвэл сая бүс нутгийн ард түмэн үр өгөөжийг нь олж чадна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе