• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-аас 2016 оны хүний хөгжлийн тайланг нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-22 09:53:37

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 21-ний өдөр Шведийн нийслэл Стокгольм хотод 2016 оны хүний хөгжлийн тайланг нийтэлжээ. Уг тайланд тэмдэглэхдээ, дэлхийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд хамгийн эмзэг бүлгийнхнийг орхигдуулж байна гэжээ.

"Хүний хөгжил хүн болгонд өв тэгш" гэх нэртэй энэхүү тайланд хэлэхдээ, өнгөрсөн 25 жилд хүн төрөлхтний хөгжил олон гайхалтай амжилт гаргасан, гэвч бас олон хүн орхигдож, тогтолцооны чанартай маш олон гэм согогийг арилгах, зогсоох хэрэгтэй байна. Хүний тогтвортой хөгжлийн үр шимийг хүн болгонд өв тэгш хүртээхийн тул гадуурхагдсан, орхигдсон бүлгийнхнийг анхааран үзэж, идэвхтэй арга хэмжээ авч эдгээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм гэжээ.

Тайланд дурдахдаа, хүн төрөлхтний хөгжлийн индексээс үзэхэд, дэлхийн бүх бүс нутгийн хүний хөгжлийн дундаж төвшин 1990-2015 онуудад илэрхий дээшилсэн ч, мөн л гуравны нэгийг эзлэх тооны хүмүүс хүний хөгжлийн төвшнөөс доогуур төвшинд амьдарч байна гэжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга Хелен Кларк мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, архаг болж үлдсэн ялгаварлан гадуурхах нийгмийн тогтолцоо болон хууль тогтоолыг хүчингүй болгож, хүний хөгжилд үзүүлж байгаа улс төрийн болон шударга бус хүчин зүйлийг арилгаж чадвал ядуурлыг зогсоож, энх тайван, шударга, тогтвортой хөгжлийг хүн болгонд тэгш хүртээх боломжтой юм гэжээ. \Б.Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе