• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамтын ажиллагаагаар Азийн хэвлэл мэдээллийн байгууллагын үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2017-03-22 15:30:38

Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаагаар олон улсын тавцан дахь уг салбарын үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийг хүмүүс хүсэж байгааг саяхан Хятадын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн харууллаа.

Уг санал асуулгын тайланг Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны ээлжит чуулганы "хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний бага хурал"-ын зохион байгуулах комиссоос нийтэлсэн бол "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа" нь зайлшгүй шаардлагатай болж байна хэмээн санал өгсөн иргэдийн 73.9 хувь нь үзсэн бөгөөд уг салбарын хамтын ажиллагаанд маш их итгэлтэй байж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлснээр Азийн дуу хоолойг төв шударгаар дамжуулж, олон улсын тавцан дахь Азийн хэвлэл мэдээллийн байгууллагын үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа иргэд илэрхийлжээ.

Тайланд, "Азийн хэвлэл мэдээллийн байгууллагын үг хэлэх эрхийг нэмэгдүүлж, Азийн улс орнуудын хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах" нь санал асуулгад оролцсон Хятадын иргэдийн Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаанд тавьж буй хамгийн гол хүсэлт байж, саналаа өгсөн хүмүүсийн 61.2 хувь нь энэ тухай онцолсон гэв.

"Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний бага хурал"-ыг Хятадын Олон Улсын Радио Бө-Аогийн Азийн Чуулга Уулзалт, Хятадын Олон Нийтийн Дипломат Харилцааны Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг бол 2017 оны бага хуралд 15 орны 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид оролцон, Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизм, ажил төрлийн салбарын нөхцөл байдлын талаар санал бодлоо гүнзгий солилцох юм. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе