• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Австралид айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 10:03:02

Орон нутгийн цагаар 3-р сарын 22-нд, Австралийн ерөнхий сайд Малколм Тернбаллын урилгаар, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, тусгай онгоцоор Канберра онгоцны буудалд газардсанаар, Австралид хийх албан ёсны айлчлалаа эхэлж, Хятад, Австралийн ерөнхий сайдын оны 5 дахь уулзалтад оролцох юм. Ерөнхий сайд Ли Кэчяны гэргий Чэн Хун хамт явж байгаа юм.



Ли Кэчян: Энэ онд Хятад, Австрали дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжил хоёр ард түмэнд маш их бодит үр ашиг өгөв. Энэ удаагийн айлчлалаар дамжин Австралийн талтай харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцсан, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх үзэл санааны дагуу, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээж, Хятад, Австралийн харилцаа үргэлжлэн эрүүл тогтвортой урагшлан хөгжихийг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул дорой хэвээр, даяарчлалыг сөрсөн болон ивээх үзлийн хандлага байгаа нөхцөлд, Хятад Австрали олон улсын хэмжээнд нэр нөлөө бүхий орны хувьд, нийтлэг ойлголтоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, худалдаа хөрөнгө оруулалтыг улам дөхөм, чөлөөтэй болгохыг ахиулах, ивээх үзлийг эсэргүүцэх тухай мэдээллийг хамтдаа уламжилж, "чөлөөт худалдааны хөгжил"-ийн бодит ашгийг улам ихээр бий болгож, харилцан ашигтай, хамт амжилтад хүрэхэд тусалж, бүс нутаг болон дэлхийн тогтвортой хөгжилд хүчин зүтгэл гаргах болно гэжээ.



Айлчлалын хугацаанд, Ли Кэчян, Тернбаллтай олон удаа уулзалт хийж, хоёр тал хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад хамт байлцаж, сэтгүүлчидтэй уулзах болно. Хоёр орны ерөнхий сайд Сиднейд болох Хятад, Австралийн мужийн захирагч нарын чуулга уулзалт, Хятад, Австралийн аж үйлдвэр худалдааны салбарын тэргүүлэгчдийн дугуй ширээний хурал, Хятад, Австралийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт болон нийгэм соёлын ажиллагаанд хамт оролцоно. Ли Кэчян бас Австралийн Засаг дарга Косгрове, Холбооны парламентын сенатын дарга Парри, бага хурлын дарга Смис, Хөдөлмөрийн намын удирдагч Вилл Шортен зэрэг улс төрчидтэй уулзах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе