• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлыг улс төрийн хэлэлцээгээр зохицуулахыг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 09:43:58

Хятадын засгийн газрын Сирийн асуудлаарх тусгай элч Ше Шяо-Янь 22-нд Женевийн Олон улсын ордонд хэвлэлийн бага хуралд, Сирийн асуудлаарх Хятадын засгийн газрын байр суурь, зарчмыг тодорхойлон өгүүлж, Сирийн асуудлыг улс төрийн яриа хэлэлцээгээр зохицуулахыг уриалжээ.

Ше Шяо-Янь, Сирийн асуудлыг улс төрийн яриа хэлэлцээгээр зохицуулах ёстой, зэвсэг хөдөлгөж болохгүй. Хүчирхийлэл, тулааныг зогсоон, улс төрийн яриа хэлэлцээнд боломж бүрдүүлж, гал зогссон байдлыг хэлэлцээгээр баталгаажуулан, Сирийн асуудлыг зохицуулах нөхцөл бүрдүүлэх ёстой. Сирийн холбогдох талууд энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлж, "адил талаа нэгтгэн, адил бус талаа хойш тавьж, хялбар асуудлаас эхлүүлэн, хүндрэл бэрхшээлийг даван туулах" зарчмыг мөрдөж, итгэлцлээ батжуулан, энхийн хэлэлцээгээ тасралтгүй үргэлжлүүлэхийг хүсэж байна гэж онцоллоо.

\Э.Цогзолмаа орчуулав \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе