|
|
||
ХОУР-гийн мэдээ: 23-ны өдөр Бө-Ао дахь Азийн чуулга уулзалтын 2017 оны жил тутмын хурлын "Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчдын дугуй ширээний уулзалт" Хайнань мужийн Бө-Аод боллоо. Хятад, Монгол, Америк, Орос, Япон, БНСУ, Шинэ Зеланд, Тайланд, Турк зэрэг 15 орны хэвлэл мэдээллийн байгууллагын 21 удирдагч оролцож, "Азийн хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ ирээдүй" асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хамтын ажиллагааны механизмыг цаашид хэрэгжүүлж, Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ индрийг байгуулж, дуу хоолойг дамжуулан, нөлөөлөх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар нийтлэг ойлголцолд хүрсэн байна.
Тус уулзалтыг Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, ХОУР, Хятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.
Пакистаны үндэсний радио, Тайландын "Эдийн засгийн суурь" сонин болон Хятадын Тенсент зэрэг хэвлэл мэдээллийн 10 байгууллага "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага"-ыг үүсгэн байгуулагч хоёрдох жилийн гишүүд болсныг зарлажээ.
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны орлогч дарга Гүө Вэйминь уулзалтын үеэр үг хэлж, хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллаж, "Нэг бүс нэг зам"-ын соёлын солилцооны гүүр болж, үүний дагуух улс орны ард иргэдэд үр өгөөжийг хүртээхийг хүсэж байна гэжээ.
Хурлыг даргалагч, ХОУР-гийн захирал Ван Гэннянь үг хэлж, Азийн хэвлэл мэдээллийнхэн хүчээ хамтатган, уламжлах чадал, нөлөөлөх хүчээ нэмэгдүүлэхэд ой ухаанаа дайчлах ёстой гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |