• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хүн төрөлхтний хөгжлийг ахиулахад асар их хувь нэмэр оруулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 14:32:55

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын ерөнхий захирал Хелен Кларк 21-нд Шведийн нийслэл Стокгольмд Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Хятад улс хүн төрөлхтний хөгжлийг ахиулах талаар асар их хувь нэмэр оруулж байна, Хятад улсын дэлхий нийтэд үзүүлж буй хувь нэмрийг тооцоолохын аргагүй юм гэжээ.

Мөн өдөр Стокгольмд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар "Хүн төрөлхтний хөгжил хүний төлөө байх" нэртэй хүн төрөлхтний хөгжлийн тайлан нийтэлж, дэлхийн хөгжлийн тэргүүлэх үүрэг бол дэлхийн хамгийн эмзэг бүлгийг орхигдуулахаас сэргийлэх явдал юм. Хүн төрөлтний тогтвортой хөгжлийг баталгаажуулахад, эмзэг бүлүүдийг гадуурхахгүй байхыг чухалчилж, үр ашигтай арга хэмжээ авч, саад бэрхшээлийг арилгах шаардлагатай юм гэж онцолжээ.
Хятадад тулгарч буй өрсөлдөөн сорилтын талаар Хелен Кларк: Хятад улс өрнөдийн орнуудын туулж байсан эдийн засгийн хурдтай өсөлтөөс болсон байгаль орчны асуудалтай тулгарч байгаа ч Хятадын цаг уурын өөрчлөлтийн салбарт гаргасан манлайлах хүчин хүмүүсийг баярлуулж байна. Хятадын эдийн засгий хэмжээ, хүн амын тооноос үзвэл, Хятадын үйл ажиллагаа дэлхий нийтэд маш чухал үр нөлөө, үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
 
Хелен Кларк: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Хятад улстай нягт хамтран ажиллаж, хоёр талын харилцан сонирхож буй салбарын талаар илүү ололт амжилтад хүрэх болно гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе