|
|
||
Орон нутгийн цагаар 3-р сарын 22-нд, Хятадын Үйлдвэр Худалдааны Банк Москвад юанийн тооцооны үйлчилгээ албан ёсоор эхэлснийг зарлажээ. Үүнээс өмнө Хятадын Ардын Банк 2016 оны 9-р сарын 23-нд Хятадын Үйлдвэр Худалдааны Банкинд албан ёсоор Орос дахь юанийн тооцооны үйл ажиллагааны эрх олгосон юм. Энэ нь юанийг олон улсын болгох ахицын чухал бэлэг тэмдэг бөгөөд Хятад, Орос хоёр талын банк санхүүгийн хамтын ажиллагаа шинэ түүхэн үедээ орсныг харуулж байна.
Нээлтийн ёслолд Хятадын Үйлдвэр Худалдааны Банкны дэд захирал Хү Хао: Сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа үргэлжлэн гүнзгийрэхийн дагуу, Хятад, Оросын өөрийн орны валютын хамтын ажиллагаа улам боловсронгуй болж байна гэжээ.
Оросын Төв Банкны дэд захирал Дмитрий Скобелкин: Орос юаниар тооцоо хийх үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн явдал бол хоёр орны банк санхүүгийн салбарын бэлэг тэмдгийн шинж чанартай үйл явдал юм. Хоёр орны банк санхүүгийн хамтын ажиллагаа маш өргөн уудам хөгжлийн ирээдүйтэй гэжээ.
\Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |