• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Австралийн ерөнхий сайд Тренбуллтай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 16:40:12

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-р сарын 23-нд Канберргийн парламентын ордонд Австралийн ерөнхий сайд Тренбуллтай уулзжээ.

Ли Кечян: Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож, Хятад, Австралийн нөхөрсөг харилцаа улам гүнзгийрч, олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөөр иржээ. Хятадын тал Австралийн талтай эрх тэгш харилцах зарчмаар, хоёр талын гол ашиг сонирхол, чухал асуудлыг хүндэтгэн үзэж, улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн ойлголцлоо гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Өнөөгийн олон улсын байдал тогтворгүй, ивээх үзэл газар авч, дэлхийн нийтийн чанартай олон асуудал бий болоод байна. Тийм учраас Хятадын тал Австралийн талтай хамт бүс нутаг, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Австралийн ерөнхий сайд Тренбулл: Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж, дээд зиндааны харилцаа холбоо гүнзгийрч байна. Өнөөгийн дэлхийн байдал өөрчлөлт ихтэй, техникийн шинэчлэл маш түргэн болжээ. Австралийн тал Хятадын талтай хамт хичээж, хоёр орны харилцааг итгэлтэй, тогтвортой, байнгын харилцаа болгон хөгжүүлэхийг хүсэж байна. Ивээх үзэл газар авч эхэлж байгаа өнөөгийн байдалд чөлөө худалдааг хөгжүүлэх нь олон улсын хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлтөд ашигтай юм. Бид хамтдаа худалдааны эрх чөлөө, зах зээлийн нээлттэй байдлаа хамгаалан хоёр ард түмэнд үр ашиг хүртээх ёстой гэжээ.

Уулзалтаас өмнө Австралийн ерөнхий сайд парламентын ордны өмнөх талбайд угтах ёслол зохион байгуулжээ.
 

\Б.Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе