• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Австрали хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хөгжлийн шинэ боломж бүрдүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 16:23:43

Хятадын Иөрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-нл Канберра хотод хүрэлцэн очиж, Австрали улсад хийх 5 хоногийн албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Энэ бол Хятадын ерөнхий сайдын 11 жилийн дараа Австралид хийж буй чухал айлчлал юм. Энэ айлчлалын улмаас Хятад, Австрали хоёр орны харилцаа нь сүүлийн өдрүүдэд тус орны хэвлэлийн салбарын анхаарлын төвд байна. Ли Кэчяны Австралид хийж байгаа энэ айлчлал хоёр орны шинэ эриний харилцаанд шинэ эрч хүч сэлбэх тул энэхүү айлчлал цагаа олсон айлчлал боллоо хэмээн Австралийн эрдэмтэн мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.

Ерөнхий сайд Ли Кэчян Австралид очсон өдрөө тус орны "Австраличууд" хэмээх сонинд "Хятад Австралийн харилцааг хөгжүүлье" нэртэй өгүүлэл нийтлүүлж, энэ удаагийн айлчлал нь өдгөө дэлхий ертөнцөд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа бөгөөд чиглэл хандлага тодорхой байгаа нөхцөлд Австралийн талтай хэрхэн хамтран ажиллах асуудлыг судлан, чиглэл хандлагыг тодорхой болгох зорилготой юм гэж онцлон тэмдэглэжээ. Тэрээр, энэ айлчлалаар дамжуулан, Хятад Австрали хоёр орон цаг эриний өрсөлдөөн сорилтыг түүхийн боломж болгон ашиглаж, хоёр талын харилцаа, мөн дэлхийд хувь нэмэр болохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Австралийн улсын их сургуулийн Ази Номхон далайн дээд сургуулийн профессор Петер Друсдале хэлэхдээ: Ерөнхий сайд Ли Кэчяны энэ удаагийн айлчлал маш чухал үед болоо гэжээ.

"Өнөөгийн олон улс болон бүс нутгийн байдалд, Хятад, Австрали олон асуудлаар зөвшилцөх боломжтой. Европт өөрчлөлт гарч, Дональд Трамп ерөнхийлөгч болсны дараа Америкт мөн өөрчлөлт гарч байна. Энэ нь Австрали, Хятадын олон улсын систем дэх ашиг сонирхолд шууд нөлөөлнө. Ийнхүү хоёр талын удирдагч энэ үеэр уулзаж байгаа нь маш чухал юм. Хятад, Австралийн харилцаа гүнзгий нэгдэж, стратегийн ач холбогдолтой болж байна. Энэ харилцааг улам үр ашигтай зохицуулахыг хүсвэл хоёр тал улам их хичээл зүтгэл гаргах ёстой" гэв.

2014 онд, Ши Жиньпин дарга Австралид айлчлах үеэр, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаанаас иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэхийг зарлаж, Хятад, Австралийн харилцаа шинэ түвшинд хүрсэн байна. Өнгөрсөн жил Хятад, Австралийн харилцаа Өмнөд Хятадын тэнгис, Хятадын хөрөнгөөр Австралийн хөрөнгийг худалдаж авахад бэрхшээл тулгарсан зэрэг асуудал зохих хэмжээгээр нөлөөлсөн. Австралийн дээд зиндааны гадаад бодлогын зөвлөх, Лову институтийн Зүүн Азийн асуудал судлаач Петер Цай хэлэхдээ: Энэ үеэр Хятадын удирдагч дахин айлчилж ирсэн нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой гэжээ.

"2014 онд Ши Жиньпин дарга Австралид айлчилж, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаас өнөөг хүртэл хэдэн жил өнгөрчээ. Дээд хэмжээний айлчлал эрт зохиогдох ёстой байсан. Трамп ерөнхийлөгч болсон анхны өдөр даруй Номхон далай дамнасан түншлэлийн харилцааны хэлэлцээрийг цуцлахаа мэдэгдсэн. Ийнхүү ерөнхий сайд Ли Кэчяны айлчлал стратегийн ашигтай боломж нээж байна. Хятад улсын тогтвортой, найдвартай бүс нутгийн эдийн засгийн удирдагчийн дүр төрхийг буй болгоход ашигтай" гэжээ.

Энэ жил Хятад, Австрали хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож, хоёр орны олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа урд өмнө байгаагүй шинэ шатанд хүрчээ. Тэгвэл Ли Кэчян ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хоёр орны худалдаа, улс төр, нийгэм, соёлын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд шинэ боломж бүрдүүлнэ. Австралийн хэвлэл мэдээллийнхний үзэж байгаагаар энэ айлчлалаар худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон авч үзэх юм байна. Австралийн ерөнхий сайд Тернбалл хэлэхдээ: Хоёр орны ерөнхий сайд Хятад, Австралийн худалдааны чөлөөт бүсийн дараачийн шатны хамтын ажиллагааны хэлэлцээг баталж, энэ шинэ боломжийг зөв ашиглах болно гэжээ. Рой олон улсын бодлогын институтийн Петр Сай хэлэхдээ: Австралийн тал энэ айлчлалаас их зүйл хүлээж байгаа гэжээ.

Хятад, Австралийн худалдаа, эдийн засгийн харилцаа улам гүнзгийрч, Австралийн тал Хятадын "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" бодлогод илүү анхаарал тавьж, мөн Австралийн умард бүс нутгийн газар тариалан эрхэлдэг иргэд "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-г Австралийн "Умард бүс нутгийг нээн хөгжүүлэх" төлөвлөгөөтэй холбохыг хүсэж байна. Австралийн үндэсний их сургуулийн профессор Петр Дресдале хэлэхдээ,

Австралийн засгийн газар "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" бодлогод илүү анхаарал хандуулбал зохино. Энэ бол маш чухал боломж мөн. Хоёр тал бүс нутаг болон олон улсын нээлттэй орчинд ажил хэрэгч хамтын ажиллагаа бүхий харилцаа тогтоох хэрэгтэй. Хоёр орны удирдагчид уулзалтын үеэр "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-ын хүрээнд Хятад, Австрали хэрхэн хамтран ажиллах талаар хамтын ойлголттой болбол зохино гэж би үзэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе