• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалтын 2017 оны ээлжит хурал болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-23 17:14:21
"Даяаршил, чөлөөт худалдааны ирээдүйд хандах" сэдэвтэй Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын 2017 оны ээлжит хурал 23-нд Хайнань мужийн Бө-Аод болж,1800 гаруй төлөөлөгч оролцов.

Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жю Вэньжун хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, 2017 оны ээлжит хурал нь гол сэдвийн хүрээнд "Нэг бүс нэг зам", "Өсөлт", "Өөрчлөлт", "Шинэ эдийн засаг" зэрэг 4 хэлэлцэх хэсэг гаргаж, нээлтийн ёслол, бүгд хурал, 44 удаагийн салбар чуулга уулзалт, 17 удаагийн дугуй ширээний хурал, мөн 2 удаагийн гол сэдэвт хүлээн авалт зэрэг 65 арга хэмжээ зохион байгуулна гэв.

Тэрээр: Даяаршил хэмээх энэ сэдвийн дагуу хурлын нээлтийн ёслолын дараа улс орнуудын засгийн газрын удирдагч, эрдэмтдийг урьж бүгд хурал хуралдуулна. Мөн хурлын үеэр, зөвлөл болон гишүүд нийтлэг ойлголтод хүрвэл уг сэдвээр санаачилга гаргана гэв.

Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалт засгийн газрын бус, ашгийн бус олон улсын байгууллага юм. 2001 онд байгуулагдсанаас хойш Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулахаар хичээл зүтгэл гаргаж, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд оюуны дэмжлэг үзүүлж байна гэжээ. \Урьхан\ 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе