• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Африкийн аюулгүй байдлыг баталгаажуулах чадварыг дээшлүүлэхийг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 16:04:10

Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-И 23-ны өдөр олон улсын хамтын нийгэмлэгт хандан, Африкийн байнгын бэлтгэл цэрэг болон Африкийн шуурхай десантын бүтээн байгуулалтыг дэмжиж, Африкийн хамтын аюулгүй байдлыг хамгаалах чадварыг дээшлүүлэх ёстой гэж уриалжээ.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр Сомалийн асуудлаар нээлттэй хуралдаж, НҮБ-ын Сомалид туслах багийн ажлын хугацааг сунгах шийдвэрийг санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Лю Же-И үг хэлж, өдгөө Африкийн зарим нутагт мөн ноцтой сорилттой тулаад байгаа бөгөөд зарим нутагт мөргөлдөөн тасрахгүй, хөгжлийн чадал хүрэлцэхгүй, хүмүүнлэгийн тусламж сул байгаа. НҮБ Африкийн холбоо, тус бүсийн улс орнуудтай Сомалийн асуудлаар хамтран ажиллаж, Аюулгүйн зөвлөл Африкийн бусад асуудлыг зохицуулахад чухал туршлагыг хангасан юм гэжээ.

Тэрээр, Африкчууд Африкийн замаар Африкийн асуудлыг шийдвэрлэхийг Хятад улс дэмжих бөгөөд Африкийн холбоо зэрэг бүс нутаг болон дэд бүс нутгийн байгууллага улс төрийн арга замаар Африкийн халуун цэгийн асуудлыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэжээ.

Олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа ерөнхийлсөн хамтран ажилласан тогтвортой аюулгүйн үзэл баримтлалаар Африкийн байнгын бэлтгэл цэрэг, Африкийн шуурхай десантыг байгуулахыг дэмжих ёстой гэж Лю Же-И хэлээд энх тайван, хөгжлийн асуудлыг ерөнхийлөн зохицуулж, мөргөлдөөнөөс сэргийлэн, энхийг сахиулах зорилтоо тодорхойлж, Африкийн хөгжлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Африкийг урт удаан тогтвортой хөгжүүлэх ёстой гэж санал болгов. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе