Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны ээлжит чуулганы цуврал арга хэмжээнүүд 3-р сарын 23-26-ны өдрүүдэд Хятадын Хайнань мужийн Бө Аод "Даяаршил болон чөлөөт худалдааны ирээдүйн хандлага" уриан доор болж байгаа бол чуулга уулзалтын нээлтийн ёслол 3-р сарын 25-нд болно.
Тухайн үед ХОУР Хятад хэлний төв аялгуу, англи хэлээр Хятадын удирдагчын нээлтийн ёслол дээр хэлсэн үгийг шууд нэвтрүүлэх болно. Шууд нэвтрүүлгийг мөн Хятад хэлний болон Англи хэлний Ньюс Радио, гадаад дахь түнш радио, Хятад, Англи хэлний сайт, Хятад хэлний радио сайт, Нань Хайгийн буюу Өмнөд Хятадын тэнгисийн дуу хоолой радио зэргээр дамжуулах болно. /Баатар орчуулав/