• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондонд террорист халдлага үйлдсэн сэжигтнийг тогтоолоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-24 10:29:27
Лондонгийн цагдаагийн газар 23-нд мэдээлснээр, Лондонгийн террорист халдлагын явцад алагдсан сэжигтэн нь 52 настай, Английн иргэн Халид Масуд болно гэжээ.

Лондонгийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Масуд 22-нд авто машинаар парламентын ордны ойролцоо хүмүүсийг дайрч, дараа нь машинаасаа буугаад хутга барьж дайрсан байна. Эцэст нь цагдаа нар түүнийг буудан хороожээ. Түүний унаж явсан авто машин бол түрээсийн машин байжсан бөгөөд тэрээр өөрийгөө багш хэмээж байжээ.

Английн цагдаагийнхан мөн өдөр террорист халдлагын хэргийн явцад амь насаа алдсан хүний тоог 5 гэж байсныг 4 болгож өөрчилсөн байна. Нас барсан 4 хүнд террорист этгээд багтаж байна. Бусад гурван хүн нь парламентын харуул цагдаа, 40 орчим насны Англи паспорттай эмэгтэй болон 50 настай эрэгтэй болно. Өдгөө 29 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас олонх нь хүнд шархадсан байна.

Хэт даврагч Лалын улс бүлэглэл 23-нд уг террорист халдлагыг хийсэн гэдгээ мэдэгджээ.

Террорист халдлагын дараа Английн цагдаа нар Лондон, Бирмингем зэрэг газраас 8 хүнийг баривчилсан боловч энэ нь уг хэрэгтэй холбоотой эсэхийг хэлээгүй байна./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе