• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Австралийн ерөнхий сайдын жил тутмын 5 дахь уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 17:35:48

24-нд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Канберрагийн парламентын ордонд, Австралийн ерөнхий сайд Мальколм Турнбуллын хамт Хятад Австралийн ерөнхий сайдын жил тутмын 5 дахь уулзалтыг даргалан явуулжээ.

Ли Кэчян: Хятад Австралийн харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа байнга тогтвортой хөгжин, баялаг үр дүнд хүрсэн байна. Дарга Ши Жиньпин 2014 онд Австралид амжилттай айлчилж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэн юм. Энэ он бол Хятад, Австрали дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиосноор хоёр орны харилцааны хөгжил шинэ үе шатанд гарах болно гэжээ.

 Мальколм Турнбулл: Австрали Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй ач холбогдол үзүүлж, хоёр орны хамтын ажиллагаа тал бүрээр хүчирхэгжсэн юм. Австрали бол Хятадын урт хугацааны хамтын ажиллагааны түнш юм. Хоёр орон эдийн засгийн харилцан нөхвөрлөх хүчинтэй юм. Хятадын талтай, хоёр орон, дэлхийн орнуудын хамт энх тайван, хөгжил цэцэглэлтэнд хамтдаа хүрэхийн тулд Австрали бэлэн байна гэжээ. Уулзалтын дараа, хоёр орны ерөнхий сайд Хятад, Австралийн эдийн засаг, худалдаа, инноваци, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, оюуны өмчийн эрх, хуулийн аюулгүй байдал, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаанд байлцжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе